Мөрөн хотын эрч хүч, урам зориг, хүсэл тэмүүлэл нь ундарсан бизнес эрхлэгч, шинийг санаачлагч, оргил руу тэмүүлэгч залуусынхаа урилгаар 11 сарын 30-нд EHLEL Брэндийнхээ өдөрлөгийг зохион байгуулахаар боллоо.

Арга хэмжээний үеэр Хувь хүний хөгжил, Гарааны бизнесийн хөгжүүлэлт, Дижитал медиа маркетинг менежментийн талаарх цуврал лекц тавигдахаас гадна залуу мэргэжилтнүүдэд зориулсан хэлэлцүүлэг өрнөнө.

Том-Амжилт ХХК-ны (Amjilt.com) үүсгэн байгуулагч, захирал Ш.Шижир, Эхлэл Бизнес ХХК-ны захирал Ч.Соронзонболд болон Мөрөн хот дахь бизнес эрхлэгч залуусын төлөөлөл болж М.Эрдэнэсүрэн (Энтрепренер), Ө.Даваацогт (Хөвсгөл Өргөө ХХК) нар арга хэмжээний хэлэлцүүлэгт тус тус зочноор оролцох юм.

Мөн Ehlel Брэндийн салбарууд болох Эхлэл Академи, Эхлэл Электроникс, Эхлэл Бизнес, Эхлэл Консалтинг, Эхлэл Инвест компаниуд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж бүтээгдэхүүн, үйлчилгээгээ энэ үеэр хямдралтай үнээр та бүхэнд санал болгох болно.

Эх орондоо хийж бүтээж, эх орондоо үйлдвэрлэж, эх орондоо сайхан амьдрахыг залуучуудад уриалдаг ЭХЛЭЛ Брэнд маань цаашид хөдөө орон нутагт цуврал уулзалтуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Сүхбаатар, Дорноговь, Завхан гээд олон аймгуудаас, бизнес эрхлэгч залуучууд, ирээдүй рүү тэмүүлэгчид, итгэл найдварыг бүтээгчид бидэнд урилга ирүүлж байгаа. Тиймээс бид өөрсдийн үгээ, бүтээгдэхүүнээ, үзэл санаагаа тэдэнд хүргэж, таниулж, эх орныхо ирээдүйн хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

Хэрвээ та бүхэн бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл бид хэзээд алгаа дэлгэн нээлттэйгээр хүлээж авах болно. Бидний хойчийн зорилго бол Дэлхийд Монголыг төлөөлж чадах олон улсын Брэнд болох юм.

Тиймээс ч бид саяхан тэрбум хүн амтай Энэтхэг улс руу бараа бүтээгдэхүүнээ экспортлох албан ёсны гэрээг байгуулсан билээ. Гэхдээ энэ бол дөнгөж ЭХЛЭЛ. Учир нь бидэнд зогсох эрх байхгүй. Улс орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө бид хийж бүтээж, мэрийж, илүү өндөр лүү тэмүүлэх учиртай.

Ингээд тун удахгүй Мөрөн хотын залуустайгаа уулзах мөчийг тэсэн ядан хүлээж байна. Уулзах газар Мөрөн хотын Жаргалан ресторан.

АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАСАЛБАР ЗАХИАЛАХ:

ҮНЭ: 20,000₮
ХИЙХ ДАНС: Хаан банк – 5431 186 997 /Эхлэл Мотивац/
Гүйлгээний утга дээр нэр утсаа заавал бичнэ үү.

ЛАВЛАХ УТАС: 8909-2759