2019 оны сүүлийн Batzaya talks-тоо та бүхнийг урьж байна. Сэдэв:

* Шинэ оны зорилгоо хэрхэн зөв, бодитой тодорхойлох вэ?

*Хэрхэн түүнийгээ эмх цэгцтэй, нарийвчлан сайн төлөвлөж үр дүнд хүрэх вэ?

* Яагаад хүмүүсийн ихэнх нь шинэ оны зорилгодоо хүрч чаддаггүй вэ?

* 2020 онд биднийг хүлээж буй өөрчлөлт шинэчлэлтүүд, боломж бололцоо.

Өнгөрсөн, одоо, ирээдүй давхцдаг үеийг би шинэ он гарах мөч гэж боддог. Улиран одож буй цаг хугацааны дурсамж, урдаас угтаж шинэ боломж бололцоо бүхнийг бид энэ үед эргэцүүлэн бодож тунгаадаг. Энэ удаагийн уулзалтын сэдвээ ч үүнтэй холбогдуулан сонголоо.

Оны төгсгөл ирэхэд бид бүгдээрээ л ирж буй жилдээ илүү сайжирч, илүү хөгжиж, илүү сайхан амьдрал руу тэмүүлэхийг хичээж, өмнөө зорилго тавьдаг. Харин хэд маань түүндээ жинхэнэ ёсоор хүрч чаддаг билээ?

Яагаад өөртөө өгсөн амлалтдаа хүрч, өөрчлөгдөж, хөгжиж, сайжирна гэдэг тийм хэцүү байдаг юм бол. Эдгээр асуултуудад би уулзалтаараа хариулт өгөхийг хичээх болно. Мөн та бүхний асуултуудад хариулж халуун дулаан яриа өрнүүлнэ.

Энэ баасан гараг буюу 12 сарын 27-ны 19:00 цагт уулзацгаая. Арга хэмжээ болох газрын байршлыг бид таныг төлбөрөө шилжүүлсний дараа утсаар мэдэгдэх болно.

Өрөө маань зөвхөн 20 хүний багтаамжтай учир хамгийн эхэнд бүртгүүлсэн 20 хүн л арга хэмжээнд оролцох боломжтой. Баасан гарагийн 19:00 цагаас уулзацгаая залуусаа.

АРГА ХЭМЖЭЭНД БҮРТГҮҮЛЭХ:

ҮНЭ: 20,000₮
ХИЙХ ДАНС: Хаан банк – 5431 186 997 /Эхлэл Мотивац/

Гүйлгээний утга дээр нэр утсаа заавал бичнэ үү.

ЛАВЛАХ УТАС: 89092759