Орон нутгаар хийж байгаа цуврал уулзалтууд маань үргэлжилсээр байна. Өнгөрсөн долоо хоногт Хөвсгөлийн Мөрөн хотод бид зочилсон бол дараагийн уулзалтаа төрөлх Завхан нутгийнхаа залуучуудтай хийхээр боллоо.

Төрж өссөн сайхан нутгийнхаа урам зориг, эрч хүч, итгэл тэмүүлэл оргилсон, хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй залуу үеийнхэнтэй уулзаж, үгээ хүргэж, үзэл бодлыг нь сонсож, танилцах гэж байгаадаа сэтгэл догдолж байна. Энэ удаагийн уулзалтын маань сэдвүүд ГАРААНЫ БИЗНЕС болон ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН талаарх сэдвийн дор өрнөнө.

Уулзалтанд минь оролцсон залуус надаас урам зориг, эрч хүч, мотивац, мэдлэг мэдээлэл авч хүсэл зориг нь хурцлагдаж байна гэж хэлдэг. Гэхдээ өөрийгөө хөгжүүлж, нөөц бололцоогоо тэлж, хязгаараа өргөжүүлж, ихийг хийж бүтээх ирмүүн сэтгэлтэй залуустай уулзах нь надад ч бас юутай ч харьцуулшгүй их урам зориг, итгэл найдвар, мотивацыг өгдөг.

Бид бие биендээ эерэг энергиэ түгээж, тусалж, дэмжиж, ярилцаж, хамтарч чадвал эх орны минь хойшдын ирээдүйн хэчнээн сайхан гэрэлтэй харагдах бол. Хурааж хуримтлуулсан туршлагаа, уншиж сонссон мэдлэгээ, ухаарч ойлгосон бүхнээ элэг нэгт эх орныхоо залуустай хуваалцаж, ирээдүйн сайн сайхан луу тэмүүлэх урам зоригийг нь бадраан дүрэлзүүлэхийг би хүсдэг. Тиймдээ ч энэ уулзалтуудыг хийж байгаа. Цаашдаа ч хийх болно.

Ингээд 12 сарын 10, 11-нд эртний түүхт Улиастай хотод уулзацгаая.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах утаснаас лавлаж асууна уу. Баярлалаа.
Утас: 90070703, 99566165
Болох газар: Хүүхэд гэр бүл хөгжлийн газар
Хэзээ: 12 сарын 10, 11