Та өдөрт хэдэн ажил амжуулдаг вэ? Ихэнх хүмүүс өглөөг календарь дүүрэн төлөвлөгөөтэй, үргэлжилсэн урт ажлын жагсаалттайгаар эхлүүлдэг. Хувийн бизнесээ амжилттай авч явах, төлөвлөсөн ажлаа төгс хийх, сайн эцэг эх, үр хүүхэд байх зэрэг олон ажил хариуцлага бидний өмнө бий.

Энэ бүгдийг нэг зэрэг амжуулах “супермэн” байхын тулд цагийн болон бүтээмжийн менежмент зайлшгүй чухал. Тиймээс тархин дахь үй түмэн бодлоо бүгдийг нь бодит болгон бүтээмжээ нэмэгдүүлэх шилдэг 10 аргыг танилцуулж байна.

Та ч гэсэн өөрийн ажлаа амжуулдаг сонирхолтой дадал, зуршлуудаасаа бидэнтэй хуваалцаарай.


Цаасан дээр буулга

Цаасны тасархай, үзэг хоёр байхад л тархин дахь үй түмэн бодлууд, хийх ёстой ажлуудаа цэгцэлж чадна. Хийх ажлын жагсаалт, бусдад өгсөн амлалтууд, явуулах ёстой и-мэйл гээд бүх зүйлүүдээ бичиж тэмдэглэ.

Хийх ажлуудаа жижиг, том, заавал хийх ёстой, онц чухал биш гээд ялгаад тэмдэглэчихвэл мартаж сүйд болохгүй, санах гэж цаг хугацаа, эрч хүчээ зарцуулах шаардлагагүй болно.

ЮУ ХИЙХЭЭ МЭДЭЖ БАЙВАЛ ЯАЖ ХИЙХЭЭ Ч МӨН МЭДЭЖ ЧАДНА.

Бодохоос эхэлье

Биднийг хаана ч, юу ч хийж байсан үргэлж ажиллаж байдаг зүйл маань бидний тархи. Тархи унтаж, идэж, сууж, алхаж байсан бодож сэтгэсээр байдаг. Бодол бол бидний тархи ажиллаж буй нь нэгэн илэрхийлэл юм. Ихэнх хүмүүс өглөө юу хийхээ төлөвлөдөг ч орой нь юу тэр өдрийг юу хийж өнгөрүүлснээ огт дүгнэдэггүй.

Ажлын ширээнээсээ босохын өмнө, орондоо орохын өмнө, маргаашийн төлөвлөгөөндөө 10 минутыг зарцуулаарай.

  • Өнөөдөр төлөвлөсөн ажлаасаа юу, юуг яг хийсэн бэ?
  • Хэдэн хувийн үр бүтээмжтэй ажиллаж чадсан вэ?
  • Маргааш үргэлжлүүлж хийх зүйл байна уу? гэдгийг заавал шалгаж үзээрэй.

Хийх ажлын төлөвлөгөөгөө шалгаж, маргаашийн ажлаа өмнөх өдөр нь төлөвлөх нь бүтээмжээ нэмэгдүүлэх энгийн бөгөөд чухал аргуудын нэг юм.

Хамгийн айж буй ажлаасаа эхлэ

Хийхээс эмээдэг дуудлага, үргэлж хойшлуулсаар “толгойны өвчин” болсон ажлаасаа эхэл. Санаа зовохоо орхиод зүгээр л хий. Санаа зовлоо гээд юу ч өөрчлөгдөхгүй, зөвхөн цаг хугацаа л урсан одсоор байх болно. Тиймээс хамгийн түрүүнд тэр “шүдний өвчнөөсөө” сал.

Тэр зүйл юу ч байсан хамаагүй, маргааш, нөгөөдөр, тэрний маргааш ч гэсэн байж л байх болно гэдгийг хүлээн зөвшөөрөөд зүгээр л эхлэ.

Төвлөрөх цагийг өөртөө бий болго

Долоо хоногт нэг өдрийг төвлөрөх өдөр болгон хэвш. Утсаа унтрааж, сошиал хаягуудаасаа түр завсарлага авч, чухал гэж үзсэн хийх ажлууддаа төвлөр.

30 минут эсвэл хагас өдрийг #FocusDay болгон зарлаж, хаалгаа түгжээд ажлуудтайгаа зоригтойгоор нүүр тул. Гадны ямар ч саад болох зүйлгүйгээр чухал ажилдаа богино хугацаанд төвлөрөх нь бүтэн өдөр зарцуулснаас хэд дахин үр дүнтэй арга гэдгийг дахин сануулъя.

Завсарлага ав

Хүн нэг зүйлд дээд тал нь 10–20 минут л гүнзгий төвлөрөх боломжтой байдгийг эрдэмтэд судалж баталсан. Хэт урт өдрүүдийн дунд хэсэгхэн завсарлага авахыг зөвлөж байна. Босож ус ууж, хэсэг алхангаа дасгал хийж бие махбод болон тархиа сэргээх цаг гаргаж өгөөрэй.

Тэгээд эргэн суудалдаа суух үед бүтээмж тань хэд дахин нэмэгдсэн байх болно.

Хийх ажлуудаа нэгтгэ

Өдөр бүр давтагддаг чухал ажлуудаа багцалж нэгтгээд нэг тогтсон цагийг гарга. И-мэйлд хариулах, утасны дуудлагад хариулах, эсвэл багийнхантайгаа санал бодлоо солилцох зэрэгт тогтсон нэг цагийг төлөвлө.

Өглөөний цайг өөртөө

Үүнийг өмнө нь олон удаа сонссон байх. Гэхдээ ахин давтан хэлье. Өглөөний цай маш чухал. Хүний ажлын бүтээмжид энэ нь эерэгээр нөлөөлдгийг олон судалгаанаас харж болно. Эрүүл хүн л бүтээмжтэй, үр дүнтэй ажиллаж чадна шүү дээ.

Дасгал хөдөлгөөн